Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

  МЭНДЧИЛГЭЭ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагаа, үйлчилгээтэй танилцахаар манай цахим хуудаст зочилж байгаа Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. Манай компани нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын 420 мянган хэрэглэгч буюу Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Хэрэглэгч таны болон танай гэр бүлийн ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, хэрэгцээт хүсэл шаардлагыг үйлчилгээний чанар, хүртээмжид тусгаж, хүргэхийн төлөө бид түгээх сүлжээний хүчин чадал, 90 жилийн туршид хуримтлуулсан мэргэжлийн ажилтнуудынхаа туршлагад тулгуурлан хичээнгүйлэн ажиллаж байна. Та манай компанийн цахим хуудаснаас иргэн, аж ахуйн нэгж болон хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, шаардлагатай заавар, зөвлөмжийг авах боломжтой. Хэрвээ танд санал хүсэлт байгаа бол хамтран ажиллах болно.

Хүндэтгэсэн:     УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р. ДАГДАН

Түгээмэл асуулт

Та хэрэглэгчийн код болох 7 оронтой тоогоо мэдэхийг хүсвэл 70047004 утсаар мэдээллийн ажилтантай холбогдох, эсвэл ажлын цагаар УБЦТС ТӨХК-ийн албан ёсны фэйсбүүк хуудасны зурвас хэсэг /чат/-ээр холбогдож асуух боломжтой. Мөн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнээс үзэх, УБЦТС ТӨХК-аас таны утсанд мессежээр илгээсэн төлбөрийн мэдээлэл эсвэл төлбөр төлсөн баримтаасаа харах боломжтой.
Таны ашиглаж байгаа тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформатор нь  ажиллах зарчим, бүтцээсээ хамаараад улсын баталгаажуулалтын хугацаа нь харилцан адилгүй байдаг.  
Үүнд: 
  1. Бүх төрлийн электрон болон ухаалаг тоолуур   8 жил
  2. 1 ба 3 фазын импульсийн тоолуур  4 жил
  3. 1 ба 3 фазын механик тоолуур 3 жил
  4. Гүйдлийн трансформатор 4 жил
  5. Хүчдэлийн трансформатор 6 жил
  6. 100В-ын механик тоолуур 2 жил 
Хэрвээ таны тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформаторын баталгаат хугацаа дууссан бол харьяа дүүрэгтээ байрлах УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон Дуудлагын төвийн 70047004 дугаарын утсаар холбогдон захиалга өгч, тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформаторыг хэлхээнээс салгуулах захиалга өгч салгуулаад тусгай зөвшөөрөл бүхий дурын лабораторид өгч баталгаажуулна. Баталгаажуулсны дараа харьяа дүүрэгтээ байрлах УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон Дуудлагын төвийн 70047004 дугаарын утсаар холбогдон тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформаторыг хэлхээнд холбуулах ажлын захиалга өгч холбуулна.

ЦАГИЙН ХУВААРЬ

Түгээх төвүүд (Зүүн, Баруун, Зуунмод, Налайх, Өндөр хүчдэл)

Даваа - Баасан гарагт 09:00 - 18:00 цаг

Түгээх төвүүдийн шуурхай үйлчилгээний хэсэг

Даваа - Ням гарагт 24 цаг

 

Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд (Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Зуслан, Налайх, Зуунмод)

Даваа-Баасан гарагт 08:00-19:00 цаг

Бямба гарагт 10:00-16:00 цаг 

Ням гарагт амарна

УБЦТС ТӨХК-ийн бүх нэгжтэй 70047004 дугаарын утсаар холбогдоно.

Зургийн цомог

Видео сан

OHSAS 18001:2007 стандарт нэвтрүүллээ

2013 оноос эхлэн хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал удирдлагын тогтолцоо, шаардлага OHSAS 18001:2007 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр Канад улсаас итгэмжлэгдсэн PECB компанитай хамтран ажилласан бөгөөд 2017 онд стандартын шаардлагыг бүрэн хангаж, албан ёсоор батламжлагдсан.

Awesome Image