Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

1982 оны 9 сард “Ажилчны районы засвар үйлчилгээний тасаг” нэртэйгээр байгуулагдсан.

1990 оны 1 сард УБЦШСГ-ын Баруун районы засвар үйлчилгээний салбар болон зохион байгуулагдсан.

2000 оны 4 сараас УБЦШСГ-ын харъяа "Хан-Уул" эрчим хүчний салбар болсон.

2001 оны 9 сараас УБЦТС ХК-ийн Хан-Уул салбар болж, 2007 оны 4 сараас УБЦТС ХК-ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв болон зохион байгуулагдсан.

Үйлчлэх хүрээ

Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Хан-Уул дүүргийн 1-16 дугаар хорооны бүх, Баянзүрх дүүргийн 26, Баянгол дүүргийн 1, 3 дугаар хорооны зарим хэсэг буюу Саруул, Дүнжингарав хотхон, Хоум плаза дэлгүүрээс баруун тийш Био, Шувуу, Шанд, зүүн урагш Өлзийт, Бугын сангийн аж ахуй, Түргэний гол, баруун урагш Зайсан, Их, Бага тэнгэрийн ам, хойшоо Алтай хотхон, Нарны хороолол хүртэлх газар нутагт оршин суудаг айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах, техникийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг.

Хэрэглэгчдийн тоо

2022 оны 06 сарын 01-ний байдлаар 74463 гэрээт хэрэглэгчтэй байна.

Хэрэглэгчдийн тоолууржилт

Хан-Уул нь хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 6, 10 кВ-ын 97 фидер, 1152 дэд станцын нийт 1495 тоолуур хэмжих хэрэгслийг ашиглан хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулж байна.


Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ

  1. Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
  2. Хэрэглэгчтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сүлжээнд шинээр холбох
  3. Хэрэглэгчид техникийн үйлчилгээ үзүүлэх
  4. Хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний болон бусад үйлчилгээний төлбөрийг хүлээн авах
  5. Тоолуур, гүйдлийн трансформатор баталгаажуулах, суурилуулах

Цахим үйлчилгээ

2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 24636 хэрэглэгч УБЦТС ТӨХК-ийн цахим үйлчилгээний системд бүртгэлтэй, тогтмол ашиглаж, цагаа хэмнэж байна.


Шинэ холболтын үйлчилгээ

УБЦТС ТӨХК нь 220 В-ын хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох ахуйн хэрэглэгчийн хүсэлтийг харьяа дүүрэгт байрлах “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-өөр, 220 В-оос дээш хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох хэрэглэгчдийн хүсэлтийг https://new.tog.mn/ цахим хуудсаар хүлээн авч шийдвэрлэж байна


Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэсгүүдийн ажлын чиг үүрэг

Хэрэглэгчдийг хүлээн авах танхим

  • Шинэ холболтын хүсэлт хүлээн авах
  • “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сунгах, шилжүүлэх
  • Цахилгаан эрчим хүчний болон үйлчилгээний төлбөр хураан авах, тайлан тооцоог нэгтгэх
  • Тоолуур, техник үйлчилгээний ажлын захиалга хүлээн авах
  • Төлөвлөгөөт засварын зарыг хүргэх
  • Өргөдөл гомдол хүлээн авч, шийдвэрлүүлэх
  • Хэрэглэгчийн мэдээллийн баазыг бүрдүүлэх

Техник үйлчилгээний хэсэг

  • Цахилгаан эрчим хүчний хэрэглээ сэргээх
  • Цахилгаан хангамжийн гэмтэл тодорхойлох
  • Техникийн үйлчилгээ үзүүлэх
  • Засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх
  • Нэгдсэн щитэд үзлэг шалгалт хийх, засвар үйлчилгээ хийх

Тоолуурын хэсэг

  • Тоолуур, хэмжих хэрэгсэл, холболтод үзлэг хийх, хяналт тавих
  • Тоолуур, хэмжих хэрэгсэл шалгах, хэмжилт хийх, баталгаажуулах, суурилуулах, лац тавих
  • Шинэ холболтыг шалгах

Борлуулалтын хэсэг

  • Хэрэглэгчийг борлуулалтын цикл, маршрутад хуваарилах
  • Тоолуурын заалт авах, бичилт хийх
  • Цахилгаан эрчим хүчний зүй бус хэрэглээг хянах, нөхөн тооцоо хийх
  • Эмзэг бүлгийн тарифт хамрагдах хэрэглэгчдийн хүсэлтийг судлах, шийдэх
  • Худалдан авсан цахилгаан эрчим хүчний балансын тооцоо хийх
  • Цахилгаан эрчим хүчний алдагдлыг бууруулах

Авлага барагдуулах хэсэг

  • Цахилгаан эрчим хүчний орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөг биелүүлэх
  • Цахилгаан эрчим хүчний авлага барагдуулах
  • Цахилгаан эрчим хүчний авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулах
  • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдэд сануулах мэдэгдэл хүргэх
  • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдийн хэрэглээг түдгэлзүүлэх
  • Хугацаа хэтэрсэн төлбөрт алданги тооцох
  • Цахилгаан эрчим хүчний авлагыг нэхэмжлэх, шүүхэд хандах

Нийтлэг үйлчилгээний хэсэг

  • Тушаал шийдвэр, албан даалгаврын биелэлтийг хангах
  • Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, үйлчилгээний дэг жаягийн хэрэгжилтийг хангах
  • Төлбөрийн нэхэмжлэлийг хэрэглэгчийн төлбөр тооцоо хийх цэгүүдэд хүргэх
  • Цахилгаан эрчим хүчний бичилтийн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх
  • Цахилгаан эрчим хүчний орлогын бүртгэлд хяналт тавих, нэгтгэх


Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчдээс цахилгааны төлбөр хүлээн авах данс

Худалдаа хөгжлийн банк Голомт банк Төрийн банк Хаан банк Хас банк
453001305 1102033206 102100001178 5033026956 5003405629

Санамж:

  • Төлбөр хүлээн авагч: УБЦТС
  • Гүйлгээний утга хэсэгт хэрэглэгчийн кодоо бичнэ
  • Төлбөрийн үлдэгдлээ шалгах бол 137004 дугаарт хэрэглэгчийн кодоо бичиж мессэж илгээнэ.


Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв, салбарын хаяг байршил

Байршил
1 ХУД-ийн 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, хуучнаар цагаан хаалганы баруун талд
2 ХУД-ийн 21 дүгээр хороо Пирамид апартмент хотхон Хурма төвийн 2 давхар

Холбоо барих

Дуудлагын төв

7004-7004

Цахим үйлчилгээ

https://my.tog.mn