Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

УБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчдийн 74 хувь нь цахим үйлчилгээг сонгоод байна

     Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн my.tog.mn цахим үйлчилгээнд шинээр бүртгэгдсэн буюу цахилгаан хэрэглэгч аппликэйшнийг татаж ашигласан хэрэглэгчийн тоо өнгөрсөн гуравдугаар сард хоёр дахин нэмэгдсэнээр тус компанийн нийт хэрэглэгчдийн 74 хувь буюу 288 мянган хэрэглэгч цахим үйлчилгээг ашигладаг боллоо.  

     Цахим үйлчилгээнд шинээр нэмэгдсэн 155 мянга орчим хэрэглэгчийн 102 мянга нь цахим үйлчилгээний төлбөр төлөх цэсийг сонгож үйлчлүүлсэн нь иргэдийн банк, Хэрэглэгчдэд үйлчлэх төв рүү явах цагаа хэмнэж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн зөв алхмыг сонгосон нь харагдаж байна. 

     Хэрэглэгчид my.tog.mn цахим үйлчилгээ буюу цахилгаан хэрэглэгч аппликэйшнийг ашиглан төлбөрөө төлөөд НӨАТ-ын урамшууллын сугалаат баримтаа шууд авахаас гадна гэрээний мэдээллээ шинэчлэх, сунгах, тоолуурын заалтаа харах, илгээх, хэрэглээгээ хянах, төлбөрийн дуудлага, ажлын захиалга, санал хүсэлтээ өгөх боломжтой юм. 

     Манай улсад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой хөл хориог үргэлжлүүлж буй энэ цаг үед цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн одоогийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг шуурхай, найдвартай, чанартай хүргэхийн тулд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас хэрэглэгчдэдээ цахим үйлчилгээг өргөнөөр ашиглан үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгааг идэвхтэй явуулж байгаа билээ.