Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ ЭХЛҮҮЛЭХ ГЭЖ БУЙ ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД

 

ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ ЭХЛҮҮЛЭХ ГЭЖ БУЙ ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД

 

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийг угтаж  УБЦТС ТӨХК нь цахилгаан шугам сүлжээ, тоноглолын хэвийн найдвартай ажиллагааг хангахад онцгой анхаарч,  бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Иймд иргэд болон аж ахуй нэгжүүд сонгуулийн хугацаанд газар шорооны ажил хийж эхлүүлэхээс өмнө газар доор кабель шугам бий  эсэхийг мэргэжлийн байгууллагад хандан ТОДРУУЛГА хийлгэж, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангахад хамтран ажиллана уу.

Газар шорооны ажлыг дур мэдэн хийх нь эрчим хүчний шугам сүлжээг гэмтээж бусдын цахилгаан хэрэглээг тасалдуулах, ажил гүйцэтгэж байгаа хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх хүртэл онцгой аюултай байдаг. Тиймээс газар шорооны ажил хийгдэж буй талаарх мэдээллийг 70047004 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК