Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭСТЭЙ ХАМТРАН ЭРЧИМ ХҮЧ “ХЭРЭГЛЭГЧИЙН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

УБЦТС ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс цахилгаан эрчим хүчний үйлчилгээг түргэн, шуурхай чанартай хүргэх үүднээс “Хэрэглэгчийн өдөрлөг”-ийг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр “Хэрэглэгчийн өдөрлөг”-ийг СХД-ийн 18 дугаар хорооны гадна талбайд 2 дах удаагаа амжилттай зохион байгуулж байна. Өдөрлөгөөр зочлон ирсэн хэрэглэгчдэд зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаагаас гадна цахилгаан эрчим хүчтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна. Дараагийн удаад энэхүү өдөрлөгийг Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны Цэргийн хотхон орчмын хэрэглэгчдэд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Иргэдэд цахилгаан эрчим хүчний үйлчилгээг хүргэхэд санаачлага гарган дэмжин ажилласан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны төслүүдийн удирдагч Н.Баярчимэг болон тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олонд талархал илэрхийлье.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК