Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ГАЗАР ШОРООНЫ БОЛОН БАРИЛГЫН АЖИЛ ХИЙХ ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД

Урин дулаан цаг ирж иргэд болон аж ахуй нэгж байгууллагууд барилга угсралт, авто зам, дулааны шугамын ажил гэх мэт газар шорооны ажил хийхдээ мэргэжлийн байгууллагаас газар доор кабелийн шугам бий эсэх тодруулга хийлгээгүйгээс болж цахилгааны шугамыг гэмтээх, дамжуулах утас таслах зэрэг зөрчлүүд гарсаар байна. Энэ нь цахилгаан эрчим хүчний болон бусад инженерийн байгууламжийг  гэмтээж,  хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад зогсохгүй газар шорооны ажил хийж гүйцэтгэж буй хүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдлыг үүсгэдэг байна.

Он гарснаас хойш  газар шорооны ажил дур мэдэн хийснээс УБЦТС ТӨХК -н эзэмшлийн шугам, тоноглолыг  78 удаа гэмтээж,  давхардсан тоогоор 43 мянга гаруй  хэрэглэгчийн цахилгааныг тасалдуулж, нийт 48 сая орчим төгрөгийн хохирол учруулсан байна. Иймд иргэд болон аж ахуй нэгжүүд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж газар шороо, барилгын ажлыг хамгаалалтын зурваст буюу цахилгаан дамжуулах агаарын шугамын доор, ойролцоо хийж болохгүйг анхаарч ажлаа эхлүүлэхээс өмнө газар доор кабель шугам бий эсэх, шугамын ойролцоо ажил гүйцэтгэж болох үгүйг ЗААВАЛ тодруулаарай.

Иргэд, аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг дагаж цахилгаан эрчим хүчний түгээлтийн найдвартай ажиллагааг хангахад хамтран ажиллана уу.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК