Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААС ӨГЧ БУЙ АНХААРУУЛГА ЗӨВЛӨМЖИЙГ МӨРДЬЕ

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААС ӨГЧ БУЙ АНХААРУУЛГА ЗӨВЛӨМЖИЙГ МӨРДЬЕ

 

Иргэд болон аж ахуй нэгжүүд барилга угсралт, цэвэр ус, авто зам, дулааны шугам гэх мэт газар шорооны ажил хийхдээ УБЦТС ТӨХК-аас газар доор кабель шугам бий эсэх тодруулгыг хийлгээгүйгээс үүдэн цахилгааны шугамыг гэмтээх, дамжуулах утас таслах зэрэг зөрчлүүд удаа дараа гарсаар байна. Энэ нь цахилгаан эрчим хүчний болон бусад инженерийн байгууламжийг гэмтээхээс гадна ажил гүйцэтгэж буй хүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдлыг үүсгэдэг. Улмаар хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн хэвийн үйл ажиллагааг удаан хугацаагаар алдагдуулах сөрөг үр дагаврыг бий болгож байна.

Иймд УБЦТС ТӨХК-иас иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ажил гүйцэтгэхдээ хамгаалалтын зурвас буюу цахилгаан дамжуулах агаарын шугаман доор, ойролцоо хийхдээ онцгой анхаарч, ажил эхлүүлэхээс өмнө газар доор кабель шугам бий эсэхийг ЗААВАЛ тодруулж, мэргэжлийн байгууллагын хяналттай хийж гүйцэтгэхийг анхааруулж:

•  Олон нийтийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиал сувгуудаар

• Гурвалжингийн гүүр, 32-ийн тойрог, Амгалан орчимд байрладаг хувийн трактор, эксковатор, өргөгч  машин механизмын жолооч нарт анхааруулга, зөвлөмжийг өгч гарын авлага, тараах материалуудыг хүргэн ажиллаж байна.

Иймд иргэд, аж ахуй нэгжүүдийг мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг даган, хамтран ажиллахыг уриалж байна.

 

 УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК