Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ШУГАМ ТОНОГЛОЛД ЭЭЛЖИТ БУС ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ

 

      Жил бүр сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-с хүүхэд багачуудыг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ээлжит бус үзлэг зохион байгуулан ажилладаг уламжлалтай.

      Энэ удаа шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө нийслэлийн хэмжээнд  ерөнхий боловсролын 48 сургууль, 29 цэцэрлэгийн цахилгаан хангамжийн шугам тоноглолд ээлжит бус үзлэг  хийж, багш ажилчдад нь цахилгааны аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Үзлэгээр илэрсэн 3 гэмтлийг газар дээр нь устгаж, ил гарсан цахилгааны кабелийг далдалж зөрчлийг арилгах  3 шаардлага өгч биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

 

 УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК