Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

УБЦТС ТӨХК-ИЙН СОНГИНОХАЙРХАН ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВИЙН БАЙРШИЛ ӨӨРЧЛӨГДЛӨӨ

УБЦТС ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 1963 онд ашиглалтанд орж, 2012 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын үл хөдлөх хөрөнгө актлах тогтоолоор актлагдсан байрыг сүүлийн 9 жил түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ оны 6 дугаар сард Эрчим Хүчний сайд Н.Тавинбэх, УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирлаар ахлуулсан ажлын хэсгийн хамтарсан баг тус хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагаатай танилцан эхний ээлжинд оффисын байрыг солих, цаашлаад газрын асуудал, шинэ байр барих, төлөвлөх зэрэг ажлуудыг нэн яаралтай шийдвэрлэх үүрэг өгсөн. Дээрх ажлын хүрээнд хэрэглэгчдэд үйлчлэх төвийг хэрэглэгчдийн тав тух, ажилтнуудыг эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломжоор бүрэн хангасан шинэ байранд яаралтай шийдвэрлэн нүүлгэн оруулсанд Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хамт олны зүгээс талархал илэрхийлж байна.

2021 оны 9 дүгээр сараас эхлэн СХД -ийн 19-р хороо 62-р сургуулийн зүүн талд байрлан ажиллаж байна.