Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

УБЦТС ТӨХК “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын хамт олондоо 100,000 мод тарих уриалга гаргасан. Энэхүү уриалгад УБЦТС ТӨХК-ийн ажилтан, албан хаагчид нэгдэж өнөөдөр  нийслэлийн Налайх дүүргийн “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д 100 гаруй монос, улиас  модны суулгац тарилаа. Тус дүүргийн цэцэрлэгжилт хариуцсан байгууллагын хамт олноос мэргэжил арга зүйн зөвлөмжийг авч модны суулгацаа суулгасан ба цаашид усалгаа, арчилгааг тогтмол хийж, олон төрлийн мод, бут  сөөгийг үе шаттайгаар тарихаа компанийн хамт олон илэрхийлж байна.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК