Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

"ДҮДҮ" ШИНЖЛЭХ УХААН, ТАНИН МЭДЭХҮЙН МУЗЕЙГ КОМПАНИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД БОЛОН ХҮҮХЭД БАГАЧУУДАД ТАНИЛЦУУЛЛАА

УБЦТС ТӨХК-ийн Залуучуудын хөгжлийн зөвлөл нь компани үүсэж хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Зайсан Хилл цогцолборт байрлах "Дүдү" шинжлэх ухаан, танин мэдэхүйн музейтэй хамтран компанийн ажилтан, албан хаагчдын хүүхэд багачуудыг танин мэдэхүйн тоглоом наадгайгаар тоглуулах, хөгжүүлэх арга хэмжээг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж ажиллалаа.

"Дүдү" шинжлэх ухаан, танин мэдэхүйн музей нь хүүхэд багачуудад өөрсдөө гар бие оролцон бодит орчинд хөгжилтэйгээр тоглох, шинжлэх ухаанч мэдлэг олгох, олон ажил мэргэжлүүдийн дүрд хувирч тоглох,  ирээдүйн ажил мэргэжил сонголт, сонирхдог хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн суралцах боломж олгодгоороо онцлог юм.

       Арга хэмжээний үеэр компанийн ажилтнуудын төлөөлөл болох 20 гэр бүлийн  гишүүд хүүхэд багачуудтайгаа хамтдаа тоглон тэмцээн наадамд идэвхтэй оролцож цагийг зугаатай, хөгжилтэй, адал явдалтай, дурсамжтай өнгөрүүлэн,  гэр бүлийн халуун  дулаан уур амьсгал, ажил мэргэжлээрээ бахархах мөчийг бий болгож байлаа.

Компанийн зүгээс арга хэмжээнд оролцогч нараас Ковид-19 халдварын түргэвчилсэн шинжилгээг авч,  цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, холбогдох заваарчилгаа өгч зохион байгуулж ажиллалаа.

  

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК