Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК ШИЛДЭГ ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК түүхт  90 жилийнхээ ойг угтан компанийн итгэл хүлээсэн Шилдэг хэрэглэгчдийг тодруулах хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. “Шилдэг хэрэглэгч” арга хэмжээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны албаны төлөөлөл зочдоос гадна УБЦТС ТӨХК-ийн удирдлага, ажилтнууд оролцож хэрэглэгчдэдээ хүндэтгэл үзүүллээ.

Шилдэг хэрэглэгчийг сүүлийн таван жилийн байдлаар цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний бичиг баримтын бүрдэл бүрэн,  төлбөрөө цаг хугацаанд нь төлдөг, техникийн нөхцөлийн болон тоолуурын шаардлага бүрэн хангасан, зүй бус хэрэглээний зөрчилгүй хэрэглэгчдээс тодрууллаа. Энэ удаагийн шилдэг ахуйн /айл өрх/ хэрэглэгчээр нийт 17, шилдэг аж ахуйн нэгж байгууллагын 10 хэрэглэгчийг шалгаруулж урамшууллаа.  

Шилдэг ахуйн хэрэглэгчээр Сонгинохайрхан дүүргээс Батсүх овогтой Энхтуяа, Өргөнбаа овогтой Осоржамаа, Шагдар овогтой Мэнд-Аюуш,  Хан-Уул дүүргээс Гаанжуур овогтой Отгондорж, Ганболд овогтой Чимэд , Баянзүрх дүүргээс Даваасамбуу овогтой Балжаа, Пагам овогтой Хачинцоо, Осор овогтой Дэмбэрэлдулам, Дагважамц овогтой Үлэмж    Чингэлтэй дүүргээс Хашбаатар овогтой Гантулга, Пүрэвдорж овогтой Баттулга,  Улаанхүү овогтой Хишигдалай, Баянгол дүүргээс Шарав овогтой Ганбаатар, Цэдэв овогтой Баатаржав, Сүхбаатар дүүргээс Цэгмид овогтой Гансүх, Сандагдорж овогтой Болд, Налайх дүүргээс Гомбожав овогтой Жимсээ нарын иргэд тодорлоо.

Харин шилдэг аж ахуйн нэгж хэрэглэгчээр “Сүү” ХК, “Сөүл Сэниорс Товер” ХХК, “ОБ Пластик” ХХК, “Алхана трейд” ХХК, “Скайхайпермаркет” ХХК, “Гоё цэцгэн төгөл” ХХК, “Янгир Хайрхан” ХХК, “Мон Жаргалант” ХХК, “Гацуурт” ХХК, “Хурд центр” ХХК зэрэг байгууллагууд шалгарлаа.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК