Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

“ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ТЕХНИК ТЕХНОЛОГИ - УХААЛАГ СҮЛЖЭЭ” СЭДЭВТЭЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

 

        Монгол улсад орчин цагийн эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жил, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн нэрэмжит  “ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ТЕХНИК ТЕХНОЛОГИ - УХААЛАГ СҮЛЖЭЭ” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Эрдэм шинжилгээний бага хуралд цахилгаан хангамж, технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, байгууллага, аж ахуйн нэгжийн судлаач, эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан, үйлдвэр, компаниудын инженер техникийн ажилтнууд өөрсдийн туршлага дээр тулгуурлан хийсэн нийт 12 судалгаа, оновчтой саналуудаа  илтгэж оролцоно.

Эрчим хүчний яам, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, ШУТИС-Эрчим хүчний сургуулийн төлөөллүүдээс бүрдсэн тусгай комисс 4 илтгэлийг шалгаруулан шагнаж урамшуулна. Тэргүүн байр эзэлсэн 1 илтгэлийг II шат буюу Эрчим хүчний салбарын 100 жилийн ойд зориулсан “ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлнэ.