Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

УБЦТС ТӨХК-ИЙН АХМАДУУД УУЛЗЛАА

УБЦТС ТӨХК-д залуу нас, мэдлэг чадвар, эрч хүчээ хоёргүй сэтгэлээр харамгүй зориулсан ахмадууд компани дээрээ цугларлаа. Гүйцэтгэх захирал Р.Дагдан ахмадуудтайгаа ярилцаж, сургаал үгсийг нь сонсож, санал солилцлоо. Уулзалт зөвлөгөөнд Хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан дэд захирал, Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүн Б.Нямбаяр ахмад үеийнхний баялаг туршлага, хариуцлага, сахилга батыг залуучуудад уламжилж өвлүүлэх талаар хамтарч ажиллахаа уламжиллаа. Уулзалтын үеэр компанийн ахмад ажилтан, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Дарамбазар билъярдын спортын мастер цол хүртсэнийг гардуулан өгсөн юм.
Мөн компанийн Ахмадын зөвлөлөөс нийт ахмадуудад сонирхолтой сургалт зохион байгууллаа. “Тояа академи”-ийн тэргүүн Т.Туяа хүний тархины хөгжил, чадварын тухай сонирхолтой лекц уншиж, хялбар аргаар тоо бодох аргуудыг зааж ахмадуудын хувьд нэгэн дурсамжтай өдөр болж өнгөрлөө.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК