Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК “УХААЛАГ ХЭРЭГЛЭГЧ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

       

         

        Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийг хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан. Монгол улсад энэ өдрийг 2008 оноос хойш тэмдэглэж эхэлсэн.

Дэлхийн улс орнуудын хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлагыг дэмжиж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Монголын амины орон сууцны инноваци хөгжлийн төв, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо хамтран 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” сэдэвтэй нээлттэй өдөрлөгийг нийслэлийн “Эрх чөлөөний талбай”-д зохион байгууллаа.

УБЦТС ТӨХК нь тус өдөрлөгөөр энэ онд хэрэгжүүлэх ухаалаг тоолуур суурилуулах, ухаалаг тоолуурын MDM цогц системийн төсөл, улсын хөрөнгө оруулалтаар 10 мянга гаруй айл өрхийг шинээр цахилгаан эрчим хүчинд холбох багц ажлуудаа танилцуулж, эрчим хүчний үр ашигтай гэрэлтүүлэг сонгох, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг сурталчлан мэдээлэл, зөвлөгөө өгч гарын авлага брошюр тарааж ажиллалаа.

Өдөрлөгт эрчим хүчний хэмнэлттэй материал үйлдвэрлэгч, дэвшилтэд технологи нэвтрүүлэгчид, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны гүйцэтгэгч байгууллагууд, төрийн болон банк санхүүгийн байгууллагууд хэрэглэгчдэд эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад түлхүү ач холбогдол өгөх талаар мэдлэг, мэдээлэл өгч оролцлоо.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК