Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ КОМПАНИ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан УБЦТС ТӨХК-ийн удирдлагууд компанийнхаа үе үеийн ахмад ажилтан, азай буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээг эхлүүлж гүйцэтгэх захирал Д.Баярсайхан ахмадууддаа зориулан компаниас шинээр хийж, бүтээж буй ажил, үйлсээ танилцуулаад төрийн дээд Алтан гадас одонгоор шагнагдсан Б.Гомбодорж, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан Я.Дуламсүрэн, С.Магсаржав нарт болон Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Дарамбазар, Г.Базаргүр нарт хүндэтгэлийн бэлэг гардууллаа.

УБЦТС ТӨХК нь 50-97 насны 417 ахмадтай бөгөөд тэднийхээ мэдлэг, туршлагаас залуу ажилтнуудад өвлүүлэх үүднээс зарим ахмадыг сургалтын төвдөө сургагч багшаар урьж, одоог хүртэл хамтран ажиллаж байна.

Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах өндөр хариуцлагатай үйлсэд залуу нас, ажил хөдөлмөрөөрөө холбогдон нэгэн сэтгэлээр нэгдэж явсан ахмадууд маань ийнхүү цугларч компанийнхаа хамт олонд хүндэтгэгдэн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг үзэж сонирхон ахмадын өдрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүллээ.