Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОВ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг салбар бүрээр нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгүүдэнэ сарын 16-27-ны өдрийг дуустал Сүхбаатарын талбайд явагдаж байгаа билээ.

   Энэ хүрээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо тэргүүтэй салбарын харьяа 36 үйлдвэр, компани, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага төв талбайд өчигдөр үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд сурталчиллаа.

   Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэл, дамжуулалтын шатнаас хүлээн авч, эцсийн хэрэглэгчдэд түгээн нийлүүлж, харилцдагийн хувьд үйл ажиллагаа, үйлчилгээгээ хэрэглэгч, олон нийтэд сурталчлан таниулах өдөрлөг арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч оролцдог уламжлалтай.

   Тиймээс нээлттэй өдөрлөгт оролцож буй хэрэглэгч, олон нийтэд зориулан цахилгааны төлбөр авах, төлбөрийн лавлагаа өгөх, дуудлага, ажлын захиалга, санал хүсэлт, өргөдөл, техникийн нөхцөлийн хүсэлт хүлээн авах, эдгээртэй холбоотой болон электрон ба ухаалаг тоолуур, хэмнэлт, тоолуур баталгаажуулалтын талаарх мэдээлэл, зөвлөмжүүдийг өгөх, орон сууцны цахилгааны борлуулалт шилжүүлэх хүсэлт хүлээн авах зэрэг үйлчилгээг газар дээр нь нэг цэгээс шуурхай үзүүлсэн юм. Тодруулбал 32 хэрэглэгч цахилгаан эрчим хүчний үнэ тариф, шөнийн тарифын хөнгөлөлт, 27 хэрэглэгч тоолуурын ажиллагаа, бичилт, 13 хэрэглэгч төлбөр тооцоо, 11 хэрэглэгч цахилгаанаар хангах гэрээ байгуулах, 3 хэрэглэгч оруулгын утас автоматтай холбоотой мэдээлэл, зөвлөгөө авч, 13 хэрэглэгч төлбөрөө төлж, 8 хэрэглэгч ажлын захиалга өгч, 3 иргэн шинэ холболт хийлгэх хүсэлт гаргасан ба нийт 123 хэрэглэгч үйлчлүүллээ.