Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭГЧДЭД МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ, ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛНЭ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжийн шугам, тоноглолд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг нийслэл, дүүргүүдэд үе шаттайгаар зохион байгуулсаар байна. Үүний хүрээнд наймдугаар сарын 02-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн гэр хорооллын хэрэглэгчдийн гадна цахилгаан шугам, тоноглолд үзлэг хийж шаардлага хангахгүй шугам, тоноглолтой хэрэглэгчдэд зөрчлийг арилгуулах тухай анхааруулга өгөх, оруулгын утас, тоолуурын щитний аюулгүй байдлыг хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, материалаа бэлдсэн хэрэглэгчийн оруулгын утсыг үнэ төлбөргүй солих зэрэг ажлууд хийгдэнэ.
   Иймд Баянзүрх дүүргийн гэр хорооллын хэрэглэгчдийг мэргэжлийн байгууллагатай хамтран өөрийн эзэмшлийн гадна цахилгаан шугам, тоноглолын аюулын эрсдэлийг бууруулахад идэвхтэй оролцохыг уриалж байна.