Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛЧДАД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль хүртсэн эрчим хүчний салбарын ажилчдын шагналыг гардуулан өглөө. Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбарт Төрийн дээд одон медаль хүртсэн албан хаагчдыг илч дулаан, цахилгаан, эрчим хүч түгээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Үндэсний их баяр наадмын босгон дээр 25 хүнийг шагнаж, энгэрийг нь мялаалаа. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн шагнал авсан хамт олон болон нийт салбарын ажилчиддаа хандан Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв. 

Эрчим хүчний яаманд шагналын хур буусан энэ өдөр Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл” шагналаар Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Тойрууль шагнагдлаа. 

 “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан”

1. Хасу-Эрчим ХХК-ийн захирал Бадрахын БАТ-ЭРДЭНЭ

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор:

1. “ДЦС-4” ТӨХК-ийн Төслийн удирдагч Эрдэнэ-Очирын МӨНДӨР

2. УБЦТС ТӨХК-ийн Албаны дарга Баасангийн ОТГОНБАЯР

3. БЗӨБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Нансалын ТАВИНБЭХ

“Алтан гадас одон”-оор:

1. ЭХЯ-ны мэргэжилтэн Балжирын АЛТАНТУНГАЛАГ

2. УБЦТС ТӨХК-ийн инженер Даржаагийн БААТАРЗОРИГТ

3. УБЦТС ТӨХК-ийн монтёр-засварчин Ринагийн БАТМӨНХ

4. ДЦС-4 ТӨХК-ийн засварчин Гүндийн БАТСАЙХАН

5. Налайхын ДС-ын менежер Гонгорын БАТТОГТОХ

6. ДЦС-4 ТӨХК-ийн мэргэжилтэн Чойдогжамцын БАЯСГАЛАН

7. ДЦС-4 ТӨХК-ийн ахмад ажилтан Чимэдбалжирын БОЛД

8. ДЦС-4 ТӨХК-ийн ахлах мэргэжилтэн Үстийн БОЛД

9. ДЦС-4 ТӨХК-ийн инженер Цэвэлмаагийн НАРАНЦЭЦЭГ

10. УБЦТС ТӨХК-ийн жолооч Мөнхжингийн НЭРГҮЙ

11. УБЦТС ТӨХК-ийн эдийн засагч Дашдаваагийн ӨЛЗИЙБҮРЭН

12. УБЦТС ТӨХК-ийн жолооч Жамбалын ЧИМЭДЦЭРЭН

  1. “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар:
  2. 1. УБЦТС ТӨХК-ийн техникч Дашдаваагийн АРИУНБАЯР
  3. 2. УБЦТС ТӨХК-ийн заалт тэмдэглэгч Мангалжавын БАЗАРСАД
  4. 3. УБДС ТӨХК-ийн Ерөнхий инженер Бумсангийн БАТБАЯР
  5. 4. ДЦС-4 ТӨХК-ийн монтёр Сумъяагийн БОЛД
  6. 5. УБЦТС ТӨХК-ийн техникч Чулуунбаатарын ГЭРЭЛМАА
  7. 6. УБЦТС ТӨХК-ийн инженер Гонсонгийн НОРЖМАА
  8. 7. УБЦТС ТӨХК-ийн инженер Чимэдцэеэгийн ШИЖИРБААТАР\
  9. 8. УБЦТС ТӨХК-ийн инженер Эрдэнэцогтын ХОСБАЯР
  10. 9.  “ДЦС-4” ТӨХК-ийн Төслийн ажилтан Лувсангийн БАТДЭЛГЭР