Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ЗУСЛАНГИЙН ЗАРИМ АЙЛУУДЫН ЦАХИЛГААНЫ ОРУУЛГЫН УТАСНУУД АЮУЛ ДАГУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Нийслэлийн гэр хороолол, зуслангийн байршилд ил задгай татсан, олон залгаастай, зориулалтын бус цахилгааны утаснууд галын болон бусад аюулыг дагуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл мэргэжлийн байгууллагын зүгээс дулааны улирал эхэлж, хүүхдүүд амарч эхэлж байгаатай холбогдуулан дараах зөвлөгөөг хүргэж байна.

   Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар хэсэг “Хэрэглэгчийн эрх, үүрэг”-ийн 30.1.8-д “Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцна” гэж заасан байдаг.

   Иймд иргэд тоолуурын щитнээс гэр, сууц, барилга руугаа татсан цахилгаан дамжуулах утас кабелийн бүрэн бүтэн байдал, гадна тусгаарлага бүрээс нь шалбарсан гэмтсэн эсэх, утас нь  хайлсан халсан эсэхийг зайлшгүй шалгаж хэвших шаардлагатай. Хэрвээ шинээр холбогдох гэж байгаа бол залгаасгүй, суурилагдсан хүчин чадалдаа тохирсон хөндлөн огтлолтой оруулгын утас, стандартын тулгуур шонг ашиглана.

   Түүнчлэн хувьдаа цахилгаан шугам, дэд станцтай бол мэргэжлийн компаниар үзлэг, урсгал засварыг жил бүр тогтмол хийлгэж байх шаардлагатай. Гэр, сууц дотор холхинодог залгуур, олон салаалсан цахилгааны утас бий бол даруй засаж өөрийгөө, гэр бүл, үр хүүхдээ галын болон бусад болзошгүй аюулд өртөхөөс урьдчилан сэргийлээрэй. Удаан хугацаагаар эзэнгүй байх тохиолдолд цахилгаан хэрэгслүүдээ бүрэн унтрааж, салгахыг зөвлөе. 

   Шинээр зуслангийн бүсэд суурьшиж цахилгаан эрчим хүчинд холбогдох гэж байгаа бол Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвд хүсэлтээ гаргана. Тухайн хүсэлт гаргагч нь газрын гэрчилгээтэй, хамгаалалтын зурваст буугаагүй байхад цахилгаанд холбоход саадгүй.

Хэрвээ таны ойр орчимд ил задгай татсан, олон залгаастай цахилгааны утас, унаж болзошгүй тулгуур шон, түгжээгүй  тоолуурын хайрцаг байвал Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 70047004 утсанд мэдээлэл өгөөрэй.