1982 оны 3 сард “Сүхбаатарын районы засвар үйлчилгэний тасаг” нэртэйгээр байгуулагдсан.
1982 оны 3 сард “Сүхбаатарын районы засвар үйлчилгэний тасаг” нэртэйгээр байгуулагдсан.
“Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа Зүүн районы эрчим хүчний салбар” болж өөрчлөгдсөн.
Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа “Сүхбаатар салбар” болсон.
Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 164 тоот тогтоолоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани /УБЦТС ТӨХК/-ийн Сүхбаатар салбар” болж өөрчлөгдсөн.
“УБЦТС ТӨХК-ийн үйл ажиллагааг арилжааны хэлбэрт шилжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус салбар нь “УБЦТС ТӨХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төв” нэртэйгээр үйлчилгээний олон улсын стандартад нийцсэн шинэ дэг жаяг бүхий нэг цэгийн үйлчилгээний төв болж шинэчлэгдсэн.
Сүхбаатар нь хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 6, 10 кВ-ын 97 фидер, 1152 дэд станцын нийт 1495 тоолуур хэмжих хэрэгслийг ашиглан хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулж байна.
2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 16525 хэрэглэгч УБЦТС ТӨХК-ийн цахим үйлчилгээний системд бүртгэлтэй, тогтмол ашиглаж, цагаа хэмнэж байна.
УБЦТС ТӨХК нь 220 В-ын хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох ахуйн хэрэглэгчийн хүсэлтийг харьяа дүүрэгт байрлах “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-өөр, 220 В-оос дээш хүчдэлийн сүлжээнд шинээр холбогдох хэрэглэгчдийн хүсэлтийг https://new.tog.mn/ цахим хуудсаар хүлээн авч шийдвэрлэж байна
Худалдаа хөгжлийн банк | Голомт банк | Төрийн банк | Хаан банк | Хас банк |
453003528 | 1102016648 | 102100001047 | 5020501950 | 5003403781 |
Санамж:
№ | Байршил |
1 | СБД-ийн 10 дугаар хороо Их тойруу-20, 100 айл, жоби худалдааны төвийн баруун хойно |
2 | СБД-ийн 15-р хороо Дамбадаржаа 58-р сургуулийн баруун талд |