Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас үзүүлдэг цахилгаан дамжуулах кабель шугамын тодруулга, тандалт хийх, явуулын лабораториор кабелийн гэмтэл тодорхойлох, оношлох, туршилт, хэмжилт хийх үйлчилгээг энэ оны эхнээс тус компанийн Кабелийн ашиглалт, засварын төв хүргэдэг болсон.

Кабель шугамын тодруулга хийх, гэмтэл тодорхойлох үйлчилгээг авах бол Кабелийн ашиглалт, засварын төвд хандаарай

Үйлчлэх хүрээ

Иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас үзүүлдэг цахилгаан дамжуулах кабель шугамын тодруулга, тандалт хийх, явуулын лабораториор кабелийн гэмтэл тодорхойлох, оношлох, туршилт, хэмжилт хийх үйлчилгээг энэ оны эхнээс тус компанийн Кабелийн ашиглалт, засварын төв хүргэдэг болсон.

Ажил үйлчилгээ

  1. УБЦТС ТӨХК-ийн цахилгаан сүлжээнд холбогдох кабель шугамын тодруулга хийх, техникийн нөхцөлд санал өгөх, зурагт зөвшилцөл хийх, зөвлөгөө өгөх, тусгай зөвшөөрөл эзэмшигч бусад компанийн гүйцэтгэж буй кабель угсралтын ажилд хяналт тавих
  2. Кабелийн гэмтлийг тодорхойлох, оношлох, засвар ашиглалтад хүлээн авах, туршилт, хэмжилтийн ажлыг оновчтой түргэн шуурхай зохион байгуулах
  3. Эзэмшигчийн хүсэлтээр кабель шугамын ашиглалт, засварын ажлыг хийж гүйцэтгэх, кабель шугам сүлжээнийх нь найдвартай байдлыг хангах

Бүтэц зохион байгуулалт

Шинээр байгуулагдаад удаагүй ч Кабелийн ашиглалт, засварын төв нь кабелийн гэмтэл тодорхойлуулах, оношлуулах, кабель туршуулах, хэмжүүлэх, кабель шугамын тодруулга, тандалт хийлгэж, зөвлөгөө авах хүсэлтээр хандсан 900 гаруй иргэн, аж ахуйн нэгжид ажил үйлчилгээ үзүүлээд байна. Үүний зэрэгцээ өөрийн эзэмшлийн кабель шугамын найдвартай байдал, ашиглалт засварыг хариуцуулахаар гэрээлсэн 60 гаруй компанийн кабель шугамыг сэргээн засварлаж, УБЦТС ТӨХК-д кабель шугамаа хүлээлгэж өгөх хүсэлтэй 50 орчим хүсэлтийг шийдвэрлэжээ. Кабелийн ашиглалт, засварын төв нь нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт газар доогуур байрлалтай 0.4 - 35 кВ-ын нийт 2289 километрийн урттай цахилгаан дамжуулах кабель шугамын ашиглалтыг хариуцдаг, 70 орчим инженер техникийн ажилтантай, орчин үеийн өндөр хүчин чадлын явуулын 4 лаборатори бүхий УБЦТС ТӨХК-ийн томоохон нэгж юм.

Хаяг Тус төв нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний баруун талд байрлаж байна.
" width="1100" height="450" frameborder="0" style="border:0;" allowfullscreen="">

Холбоо барих

Дуудлагын төв

7004-7004

Facebook

https://www.facebook.com/

Цахим үйлчилгээ

https://my.tog.mn