Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

УБЦТС ТӨХК ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна.
Тус компани нь ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд түүхт ойн арга хэмжээний нэг болох байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг үйл ажиллагааг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын тэргүүний 28 дугаар цэцэрлэгтэй хамтран эхлүүллээ.
УБЦТС ТӨХК-ийн дэргэдэх “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-өөс санаачлан залуу гэр бүлд ажлын газартаа ойр хүүхдээ цэцэрлэгт хамруулах, бүтээмжтэй ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хамтач нийтэч, багийн ажиллагааг дэмжин цаашлаад Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоог бага ч гэсэн тоогоор бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв, тус цэцэрлэгийн “Эцэг эхийн зөвлөл” хамтарч богино хугацаанд цэцэрлэгийн үүд хаалгыг ийнхүү нээлээ.
Тус компанийн аюулгүй ажиллагааны билэгдэл “Чамбай хүү” хүүхэлдэйн нэрээр цэцэрлэгээ нэрлэсэн.
Энэ цэцэрлэгт 2-5 насны 50 гаруй хүүхэд аюулгүй, тав тухтай орчинд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК