Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

УБЦТС ТӨХК “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2022” НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор нэгдэхээр шийдвэрлэсэн байна.
Монгол Улс энэ өдрийг угтан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2022” нээлтийг өнөөдөр 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд УБЦТС ТӨХК үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буй ажлын талаар нийтийн хүртээл болгон оролцлоо.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх бодлого, зорилго, зорилт түүний хэрэгжилтийг сайжруулах үүднээс өнгөрсөн онд “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан зохих үр дүнтэй ажиллаж байна.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК