Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан ажилтнуудын хүүхэд багачуудын дунд “БАЙГАЛЬ  ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЪЯ” гар зургийн уралдаан зохион байгууллаа. 

      Хүүхэд багачуудад эх дэлхийгээ хайрлах, монгол зан заншлаа хүндэтгэх, гэр бүлийн нандин дурсамж, халуун дулаан уур амьсгалыг дүрс өнгөөр илэрхийлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор уралдааныг зохион байгуулсан.

Уралдаанд 2-5, 6-10 настай хүүхдүүд бүтээлээ ирүүлж оролцлоо. Шүүгчид ангилал  тус бүрд 1, 2, 3-р байр, тусгай байруудыг шалгаруулж өргөмжлөл дурсгалын зүйл гардууллаа.

Оролцогч хүүхэд багачууд Диспетчерийн алба, Мэдээлэл лавлагааны албаны үйл ажиллагаатай танилцаж компанийн ажилтнуудын ажил мэргэжлийн онцлог, үнэ цэнийг ойлгон мартагдашгүй дурсамжтай нэг өдрийг өнгөрүүллээ.

2-5 нас

Тэргүүн байр – Т.Мичид /ээж А.Нандинцэцэг –Хан-Уул ХҮТ/

Хоёрдугаар байр – Х.Батсайхан /аав Э.Хишигбаяр - Тээвэр үйлчилгээний алба/

Гуравдугаар байр - Д.Ану /ээж Ж.Алтантуяа – Сүхбаатар ХҮТ/

Тусгай байр - Н.Анар /аав Н.Наран-Ундрах – Зүүн ТТ/

6-10 нас

Тэргүүн байр – Л.Эмүжин /аав Э.Лодондамба –Хан-Уул ХҮТ/

Хоёрдугаар байр – Д.Оюу /ээж Ж.Алтантуяа – Сүхбаатар ХҮТ/

Гуравдугаар байр - Т.Хүлэгү /ээж А.Нандинцэцэг –Хан-Уул ХҮТ/

Тусгай байр - Х.Хулан /аав Э.Хишигбаяр - Тээвэр үйлчилгээний алба/

Тусгай байр - Г.Билгүүн /аав Ч.Ганзориг – Баруун ТТ/

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК