Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ ХАРИУЦСАН ИНЖЕНЕРҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

        Жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.

Монгол Улс энэ өдрийг угтан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор нэгдэн зохион байгуулсан.

Энэ өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч инженерүүдийн зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг сайжруулах олон улсын OHSAS-18001 2007 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо”-ны стандартаас ISO45001:2018 “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо”-ны стандартыг нэвтрүүлэх сургалт танилцуулгыг Менежментийн тогтолцооны мэргэжилтнүүдийн холбооны зөвлөх П.Тунгалаг хийж заавар зөвлөмж өглөө.  Мөн компанийн салбар нэгжүүдэд томилогдон ажиллах ХАБЭАХБИ-үүдийн 2022 онд ажиллах чиг үүргийн хуваарилалтыг танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцсэн байна.

  

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК