Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

"ЭРЧИМ ХҮЧ-БИДНИЙ АМЬДРАЛД" СЭДЭВТ ГАР ЗУРАГ, ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

УБЦТС ТӨХК үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв, налайх түгээх төв хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн дунд бүлгийн сурагчдын дунд "Эрчим хүч бидний амьдралд" сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдаан зохион байгуулж дүгнэлээ. Уралдаанд нийт 124 хүүхэд багачууд бүтээлээ ирүүлж оролцсон байна.

Зохион бичлэгийн төрөлд: “Эрдмийн оргил” цогцолборын 9-2 ангийн сурагч К.Анжы тэргүүлсэн бол мөн тус сургуулийн 6-2 ангийн Э.Энх-Анир, Голомт цогцолбор сургуулийн 8-4 анги Г.Болд нар удаах байранд шалгарлаа.

Гар зургийн төрөлд:  “Эрдмийн оргил” цогцолборын 6-2 ангийн Э.Бүжин, 7-1 ангийн Э.Раднаабазар, Голомт цогцолбор сургуулийн 8-5 ангийн Л.Энхсайхан нар эхний гурван байрыг эзэлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр урамшууллаа.

Хүүхэд багачууд эрчим хүчний үнэ цэн, хэмнэлт, ач холбогдлын талаар үзэл бодлоо зураг, бичлэгээр илэрхийлж, уралдаанд маш идэвхтэй оролцсон юм. Оролцсон нийт сурагчдадаа хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж сурлагын өндөр амжилт хүсье.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК