Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-с Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын  58-р сургуулийн 4-р ангийн 40 сурагчдад цахилгаан эрчим хүчний мэдлэг олгох сургалтыг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны  өдөр зохион байгууллаа. Сургалтаар цахилгаан эрчим хүчний үнэ цэн, цахилгааны аюулгүй байдлын талаар мэдээлэл зөвлөгөө өгч, гарын авлага тараах материалаар хангаж ажиллалаа.

Сургалт явуулахын зэрэгцээ Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан байцаагч инженер сургуулийн ойр орчин, ерөнхий болон давхар

дундын цахилгааны самбар, хоолны танхим, ариун цэврийн өрөөний цахилгаан хангамжид үзлэг хийж, холбогдох ажилтнуудад мэргэжил арга зүйн

заавар зөвлөмж өгсөн байна.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК