Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

Кабель шугамын тодруулга хийх, гэмтэл тодорхойлох үйлчилгээг авах бол Кабелийн ашиглалт, засварын төвд хандаарай

                            

 

Иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас үзүүлдэг цахилгаан дамжуулах кабель шугамын тодруулга, тандалт хийх, явуулын лабораториор кабелийн гэмтэл тодорхойлох, оношлох, туршилт, хэмжилт хийх үйлчилгээг энэ оны эхнээс тус компанийн Кабелийн ашиглалт, засварын төв хүргэдэг болсон.

Шинээр байгуулагдаад удаагүй ч Кабелийн ашиглалт, засварын төв нь   кабелийн гэмтэл тодорхойлуулах, оношлуулах, кабель туршуулах, хэмжүүлэх, кабель шугамын тодруулга, тандалт хийлгэж, зөвлөгөө авах хүсэлтээр хандсан 900 гаруй иргэн, аж ахуйн нэгжид ажил үйлчилгээ үзүүлээд байна. Үүний зэрэгцээ өөрийн эзэмшлийн кабель шугамын найдвартай байдал, ашиглалт засварыг хариуцуулахаар гэрээлсэн 60 гаруй компанийн кабель шугамыг сэргээн засварлаж, УБЦТС ТӨХК-д кабель шугамаа хүлээлгэж өгөх хүсэлтэй 50 орчим хүсэлтийг шийдвэрлэжээ.

Кабелийн ашиглалт, засварын төв нь нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт газар доогуур байрлалтай 0.4 - 35 кВ-ын нийт 2289 километрийн урттай цахилгаан дамжуулах кабель шугамын ашиглалтыг хариуцдаг, 70 орчим инженер техникийн ажилтантай, орчин үеийн өндөр хүчин чадлын явуулын 4 лаборатори бүхий УБЦТС ТӨХК-ийн томоохон нэгж юм. Тус төв нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний баруун талд байрлаж байна. 

 

 

 

 

 

 

Д.ЦЭНГЭЛМАА