Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

“УХААЛАГ ТООЛУУРЫН СИСТЕМ”-ИЙН ТӨСЛИЙГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАГЧИД ДЭМЖЛЭЭ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн удирдлагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг зорьж буй “Ухаалаг тоолуурын систем”-ийн төслөө Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулагч нарт өчигдөр танилцууллаа. 

Ойрын жилүүдэд үе шаттайгаар нэвтрүүлэхээр зорьж буй техник, технологийн томоохон шинэчлэл болох “Ухаалаг тоолуурын систем”-ийн төслөө салбарын удирдах дээд байгууллагууддаа танилцуулж, холбогдох санал, зөвлөмжүүдийг тусган сайжруулах ажлыг эрчимтэй явуулж байна. 

“Ухаалаг тоолуурын систем”-ээр дамжуулан цахилгаан эрчим хүчний борлуулалтад ашиглаж буй хүний хүчинд тулгуурласан, механик ажиллагаа их, өртөг өндөртэй тоолуурын системийг халж, хангамж, хэрэглээний тэнцвэржүүлсэн менежмент бүхий илүү технологижсон шинэчлэлийг хийх зорилготой. Ингэснээр ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, цахилгаан түгээлтийн алдагдал, өртөг зардлыг тус тус бууруулах боломжууд бий болно. 

Танилцуулгын төгсгөлд УБЦТС ТӨХК-ийн одоогийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг нэмэлтээр танилцуулж, хэрэгжүүлэхээр зорьж буй “Ухаалаг тоолуурын систем”-ийн төсөл нь эдгээрийг шийдвэрлэх гарц болно гэсэнтэй Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун болон бусад Зохицуулагчид санал нэгдэж, төслийг хэрэгжүүлэхэд тус хорооноос шаардлагатай эдийн засгийн дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.  

 

 

 

 

 

 

 

Д.Цэнгэлмаа