Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

 

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Төрийн өмчит хувьцаат компани нь сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг урьж байна.

 

                             Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл 

 

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагаас өмнө хүлээн авна.

Мэдээлэл өгөх, материал хүлээн авах хаяг

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө-45. Компанийн төв байр  604 тоот.

Хангамж үйлчилгээний хэлтэс Хангамжийн алба Э.Амаржаргал

Утас: 342420 +158

Цахим хаяг: e.amaraa715@gmail.com 

Материал нээх хугацаа, хаяг байршил 

2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутад /оролцогчдын өмнө нээх/

Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг. 3-р хороо,Чингисийн өргөн чөлөө-45. компанийн төв байрны 604 тоот өрөөнд нээнэ.

Газар шорооны ажил гүйцэтгүүлэх төсөвт өртөг

1,090,416 (Нэг сая ерэн мянга дөрвөн зуун арван зургаа) төгрөг

Ажлын даалгавар

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дэд станцаас  23 дугаар байр хооронд 81 метр кабелийн  трасс ухаж,  2 хос АБВбШв3*120+1*70 кабель сунгаж,  элс тоосго тавьж булах газар шорооны ажил хийж гүйцэтгэх 

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

ü Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэхний лавлагаа)-ний хуулбар

ü Ажил гүйцэтгэх үнийн санал / Хавсралт 1/

ü Ажил гүйцэтгэх бригадын бүрэлдэхүүн, ажиллах хүчний мэдээлэл, ажил гүйцэтгэх мэдэгдэл / Хавсралт 2/

ü Ажлыг гүйцэтгэх аргачлал, ажлын хуваарь /Хавсралт 3/

ü Ажлыг ХАБЭА-г чанд сахин мөрдөж, аюулгүй байдлаа хангаж ажиллах тухай албан мэдэгдэл ирүүлэх /Хавсралт 4/

ü Дээрх материалуудын аль нэгийг хавсарган ирүүлээгүй тохиолдолд сонгон шалгаруулалтаас татгалзах үндэслэл болно.

           

              Сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл авах

Нэмэлт мэдээллийг 342420/158/ утсаар авна уу.