Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААС ЗӨВЛӨЖ БАЙНА

 

Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орж  буй борооны улмаас үер уснаас үүдэлтэй цахилгааны аюул эрсдэл үүсэж болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна.

 

️ Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж дур мэдэн үйлдэл хийхгүй байх,

 

️ Цахилгааны дэд станц, щит байгууламж үерт автсан, мөн тэдгээрийн ойролцоо ус тогтсон байвал яаралтай дуудлага өгөх, хүн мал амьтан аль болох ойртуулахгүй байх арга хэмжээг боломжоороо авах,

 

️ Цахилгааны щит, байшин барилгын хонгилын давхарт  ус орохоос урьдчилан сэргийлэх. Шаардлагатай бол үерийн ус зайлуулах суваг татах, цахилгааны щит, самбарыг 1.5 метрээс багагүй өндөрт байрлуулах г.м,

 

️ Ил задгай цахилгааны утас, кабель байгаа эсэхийг нягтлах, залгаастай болон шалбарсан кабель, утас байвал яаралтай мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, солих

 

️ Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 70047004 лавлах утас болон цахилгаан хэрэглэгч аппликэйшнээр зураг,  хаяг байршлыг баталгаажуулан илгээх , 137004 дугаарт мессэжээр мэдээлэх боломжтой.

 

Дээрх зөвлөмжийг ойр тойрныхон ялангуяа хүүхэд  багачуудад  хэлж анхааруулан өөрийн болон гэр бүлийнхээ  аюулгүй байдлыг хангахыг  мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.