Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

НИЙСЛЭЛД ШИРҮҮН БОРОО ОРЖ БАЙГАА ТУЛ ҮЕР УСНЫ БОЛОН БУСАД БОЛЗОШГҮЙ АЮУЛААС СЭРЭМЖИЛНЭ ҮҮ

Нийслэлд ширүүн бороо орж байгаа тул үер усны болон бусад болзошгүй аюулаас сэрэмжилнэ үү. Ил харагдсан цахилгааны гэмтэл байвал 70047004 утас, харьяа ХҮТ-дөө яаралтай мэдэгдээрэй.

 

Болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх үүднээс дараах зөвлөгөөг хүргэе.

1. Таны ойр орчимд цахилгааны хазайсан тулгуур шон, хэт унжсан шугамын утас байгаа бол ойртож болохгүй.

2. Өөрийн тань болон ойр байдаг айлын цахилгааны оруулгын утас шалбарсан, гэмтсэн бол мэргэжлийн байгууллагаар яаралтай засуулж, аюулгүй болгоорой.

3. Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байна уу.

4. Цахилгааны тоолуурын хайрцаг, самбарт ойртож болохгүй.

5. Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 70047004 утас, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө яаралтай мэдэгдэх, ойртохгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд уртасгасан цагаар ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын ажилтнуудын анхаарлыг сарниулж саад бололгүй, дэмжин ажиллахыг хүсье.