Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН СПОРТЫН ИХ НААДАМ БОЛНО

Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг угтсан спортын их наадам 06 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын цогцолбор ордонд зохион байгуулагдах юм.

Спортын наадамд эрчим хүчний салбарын 29 үйлдвэр, компанийн баг тамирчид сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис болон биллиард гэсэн спортын таван төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулна.

Эрчим хүчний салбарын нийт албан хаагч, инженер техникийн ажилчдын эрүүл мэнд, бие бялдрыг дэмжих зорилготой спортын их наадмыг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн спортын их наадмын ерөнхий зохион байгуулагчаар Эрчим хүчний яам, хамтран зохион байгуулагчаар “Эрчим хүчний зохицуулах хороо”, “УБДС” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “УБЦТС” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХК тус тус ажиллаж байна.

Спортын их наадмын техникийн зөвлөгөөн 2019.06.19-ний өдөр нийт баг тамирчдын төлөөллийг байлцуулан хуралдсан. Нээлтийн ажиллагаа 06 дугаар сарын 27-ны өдөр явагдах юм. Баг тамирчдад амжилт хүсье.