Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хяналт, аюулгүй ажиллагаа дотоод аудитын хэлтсээс  2023 оны 1 улирлын ХАБЭА-н өдөрлөгийг төвийн хэсгийн нийт 263 инженер техникийн, мэргэжлийн ажилтан, албан хаагчдын дунд 1 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгөөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Ангиллын сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн О.Шинэтунгалаг байгууллагын галын аюулгүй байдал, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх, зөөврийн гал унтраагуур ашиглах, газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл өгч ажиллалаа. Мөн Фамили медикал эмнэлгийн ерөнхий эмч М.Удвал 2022 оны компанийн ажилтнуудын эрүүл мэндийн үзлэгийн тайланг танилцуулж, зонхилон тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зөвлөмж өглөө.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК