Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ҮЗЭСГЭЛЭНГИЙН "ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА"-ААР ШАЛГАРЛАА

 

 

Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан USAID-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн инновацийн газар, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан IREEE 2024: “Инновац, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашгийн олон улсын үзэсгэлэн, конференц”-д манай компани амжилттай оролцож, тус үзэсгэлэнгийн "Шилдэг байгууллага"-аар шалгарлаа.

 

Мишээл экспо төвд энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Инновац, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашгийн олон улсын үзэсгэлэн, конференц"-д төрийн өмчит компаниуд, дотоод гадаадын 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд оролцсоноос УБЦТС компани сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх хүсэлтэй хэрэглэгчдэд техникийн нөхцөл олгохтой холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгч, олон нийтэд ухаалаг тоолуурын системээ танилцуулсан. Мөн ерөнхий инженер Т.Мөнхболд "Цахилгаан түгээх сүлжээнд гарч буй хүндрэлтэй асуудлууд, оргил ачааллын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ" сэдвээр конференцэд илтгэл тавьж, ЭХЗХ-ны Зохицуулагч П.Товуудорж, “ДҮТ” ТӨХХК-ийн Ерөнхий диспетчер Б.Баатар, Монголын Эрчим Хүчний Засаглал хөтөлбөрийн Дэд захирал Л.Жамбаа нарын хамт "Эрчим хүчний бодлогын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ" хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлсэн.

 

Энэхүү үзэсгэлэн, конференцэд амжилттай оролцсон УБЦТС компанийг 2023-2024 оны өвлийн оргил ачааллыг бууруулахад зөв менежмент үйл ажиллагаандаа нэвтрүүлэн эрчим хүчний хэмнэлтээр хэрэглээг бууруулан, түгээлтийн найдвартай ажиллагааг хангаж ажилласан хувь нэмрийг үнэлж, тус үзэсгэлэнгийн "Шилдэг байгууллага"-аар шалгарууллаа.