Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

УБЦТС ТӨХК-Д ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЯВАГДЛАА

      Ирэх сард улсын хэмжээнд явагдах Стратегийн команд штабын дадлага сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Э.Эрдэнэбаатараар ахлуулсан бие бүрэлдэхүүн өнөөдөр УБЦТС ТӨХК-ийн гамшгаас хамгаалах бэлэн байдалд үзлэг хийлээ.

     УБЦТС ТӨХК нь болзошгүй гамшгийн үед нийслэлийг “Цахилгаанаар хангах алба” болохын хувьд Гамшгаас хамгаалах болон Галын аюулаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, бусад эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадвараа нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч ажилладаг билээ. 

    УБЦТС ТӨХК-ийн салбар нэгжүүд мөн дүүрэг бүрд хийгдэж буй Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт давхар хамрагдаж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Цэнгэлмаа